БОЛЗОШГҮЙ ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын хэлтсээс 5 дугаар хорооны ажлын албатай хамтран “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.  

Нэгдсэн арга хэмжээг Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн нийт 30 гаруй алба хаагчид, хорооны хэсгийн ахлагч нар хорооны Залуус, Нарийн, Их-Гүн, Бага-Гүн, Наран хэсгийн айл өрхүүдийн цахилгааны, пийшин зуухны аюулгүй байдал, үнс нурмаа ил задгай асгахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэрт нь орхихгүй байх талаар зөвлөмж өгч ажиллалаа.