Алба хаагчид Хөвсгөл нуурт 100 гаруй удаагийн шумбалт хийлээ

1A7F98C0-53D3-4104-AEA3-376DA84EB43F.jpeg

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран Хөвсгөл нуурт “Гүний усны шумбалтын сургалт, дадлага”-ыг энэ сарын 13-19-ний өдрүүдэд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Сургалт танхим болон дадлага гэсэн хоёр төрлөөр явагдаж, ОБЕГ, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отряд, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Орхон, Архангай, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 30 орчим алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид хамтран 10-25 метрийн гүнд 30 цагийн 100 гаруй удаагийн шумбалт хийж, туршлага солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top