Болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлье

64223094_382114732407866_7003748133876269056_n.jpg

2019 оны долоо, найм, есдүгээр сард түр зуурын усархаг аадар бороо, мөндөр орох, үер, аянга буух, усны түвшин огцом нэмэгдэх, хүчтэй халах зэрэг цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Иймд:
-Урин дулаан аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй.
– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд суурьшихгүй байх
-Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

scroll to top