БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН, ХҮҮХДИЙН АСРАН ХАМГААЛАГЧ ЭЦЭГ, ЭХЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

105490394_901916150309260_9121481598846162992_n.jpg

Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсүүд хамтран байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асран хамгаалагч, эцэг, эхэд асаргаа сувилгааны мэдлэг, хандлага олгох, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, гамшигийн эрсдэлийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг дүүргийн 5 хорооны 57 иргэнийг хамруулан зохион байгууллаа.

Онцгой байдлын хэлтсээс Сургалт, урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн гамшгийн тухай ерөнхий ойлголт, гал түймэр, газар хөдлөлт, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах сэдвээр танхимын сургалтыг зохион байгуулаж иргэдийг чадавхжууллаа.

scroll to top