ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

113571433_327338311628644_617577416772173784_n.jpg

2020 оны 07 сарын 25-ны өдрийн 20:00 цагт дүүргийн ЗДТГ-ын хурлын танимд дүүргийн Онцгой комисс хуралдлаа. Хурлаар 2020 оны 07 сарын 24-25-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар шуурхай хуралдаан зохион байгуулж холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа. Мэргэжлийн байгууллагын өгсөн мэдээллээр 7 дугаар сарын 25-нд аадар бороо 07 цаг 35 минутаас 12 цаг 10 минут хүртэл бороо, 12 цаг 10 минутаас 17 цаг 35 минут хүртэл нийт 9 цаг 13 минут үргэлжилэн 40,4 мм хур тунадас орж аюулын төвшнөөс 25.4 мм давсан байна. Үргэжилсэн борооны улмаас дүүргийн 1, 4-р хорооны үерийн далан сэтэрсэнийг мэргэжлийн байгууллагууд хамтран засварлах ажил явагдаж байна.

Цаашид 26, 27-ний өдрүүдэд хур тунадас орох төлөвтэй байгаа тул аж ахуйн нэгж, байгууллагыг бэлэн байдлыг хангах, ард иргэд орон гэртээ далан, суваг шуудуу татаж болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхыг анхааруулж байна.

scroll to top