Үерийн усны дуудлагаар гарч ажиллалаа

image-1.png

2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үргэлжилэн орсон борооны улмаас айлуудын хашааруу борооны ус хальж орлоо, усанд автаад байна гэсэн 21 дуудлага мэдээлэл ирсэний дагуу Онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн байгууллагуудтай хамтран аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Дүүргийн 1 дүгээр хороо Хуцаа хэсгийн хойд талаар байрладаг үерийн даланг Төв аймгийн Мөнгөнморьт сум руу зам тавьж байгаа компани зам дайруулан үерийн усны гаргалгаа хийх зорилгоор даланг сэтэлсний улмаас дүүргийн 1 дүгээр хорооны Хуцаа, Сургалтын задгай, 4 дүгээр хорооны Рашаант хэсгийн 7-н айл өрхүүд үерийн усанд автсан, мөн 4 дүгээр хорооны Байдлаг хэсгийн арын гадна үерийн далан шуудуй хальж 12 айл өрхүүд, 4-р хорооны ажлын албаны байрны газар доорхи давхар, 241 дүгээр цэцэрлэгийн газар доорхи давхарт дулааны шугамаар үерийн ус дамжин орж усанд тус тус автсан байна.

Захирагчийн ажлын алба, Засаг даргын тамгын газрын дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Багануур-Тохжилт ОНӨААТҮГ, Багануур-Ус ААТҮГ, 2, 4, 5 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, ОБХ-ийн ГТУА-64 дүгээр ангийн захирагч ахмад С.Энхманлайгаар ахлуулсан 22 алба хаагч, автомашин 3, хүрз 12, мотопомп 3, Цэргийн штабын дүйчүүлэх албанаас алба хаагч 6, хүрз 6, Багануур-Ус ААТҮГ-ын жижиг оврын А/55 маркын эксковатор, Багануур-Тохжилт ОНӨААТҮГ-аас Howo маркийн ачааны автомашин 2, Ковш 1, Багануур АЗЗА ТӨХК-аас ковш-1, тус гарган 4 дүгээр хорооны ар талын үерийн далангийн шороо дүүрсэн хэсгийг цэвэрлэх, мөн Howo маркийн 20 тн ачааны автомашинаар 10 удаа шороо зөөвөрлөн авчирч, даланг сэргээж өндөрлөн аюулгүй болгож ажилласан. Тус үерийн ус айл өрхүүдийн хашаанд орсоноос ОО-ын бохир хальсан байдалтай байсан айл өрхүүдийг Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөр ариутгал халдваргүйтгэл хийлгүүлэх үүрэг чиглэл өгсөн.

Тус үүссэн нөхцөл байдал дээр холбогдох мэргэжлийн байгууллагуудын 22 алба хаагч, 5 автомашин техник хэрэгсэлтэй нийт 12:00 цаг ажилласан байна.

Мөн 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн үерийн усны гадна хэсгийн төв далангийн үерийн уснаас элс шороогоор дүүрсэн хэсгийг Багануур-Ус ААТҮГ-ын жижиг оврын А/55 маркын эксковатор, Багануур-Тохжилт ОНӨААТҮГ-аас Howo маркийн ачааны автомашин 2, Ковш 1, Багануур АЗЗА ТӨХК-аас ковш-1, тус гарган цэвэрлэн, мөн гадна 1.5 км далан шуудууг сэргээн засварлан, шороогоор өндөрлөж аюулгүй байдлаа ханган ажилласан.

scroll to top