БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ БЭЛТГЭЛИЙН ХҮРЭЭНД ХЭЭРИЙН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

118822717_1048708652199118_5780545033909904781_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны Сургалт, бэлтгэлийг зохион байгуулах А/309, 2019 оны А/416, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны А/01, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын А/02 дугаар тушаалуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран бие бүрэлдэхүүнд Өндөр уулнаас эрэн хайх аврах ажиллагаа болон гүний уснаас эрэн хайх, аврах чиглэлээр хосолсон дадлага сургуулийг батлагдсан удирдамж, хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 03-04-ны өдрүүдэд дүүргийн 5 дугаар хороо Хэрлэн голын “Өндөр эрэг” гэдэг газарт зохион байгууллаа. Дадлага сургуульд нийт 20 алба хаагч хамрагдлаа.

Сургалтаар дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Л. Хонгорзул усанд живсэн хүнийг хэрхэн аврах, анхны тусламж үзүүлэх, зүрх судасны сэхээн амьдруулах дадлага, хугарлын төрлөөр боолтыг хэрхэн хийх сэдвээр сургалт хийлээ. Үйл ажиллагааны талаар дүүргийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажиллалаа.

scroll to top