ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ

119761147_3296930873689867_7101030290452469995_n.jpg

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1024, дүүргийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Байгалийн голомтод тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/285 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган дүүргийн Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран 2020 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр хил залгаа орших, Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Дунд байдлаг Модон даваа, Эрдэнэ сумын нутаг Шар булгийн рашаан, Туул голын эх хүртэл хөдөлгөөнт эргүүлээр гарч ажиллан иргэдэд “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх” талаар заавар зөвлөмж өгч ажиллалаа. Эргүүл, шалгалтаар гар хийцийн 2 ширхэг тарваганы хавхыг илэрүүлэн хураан авч ажилласан байна.

scroll to top