БАГАНУУР ДҮҮРГИЙН 138-Р ЦЭЦЭРЛЭГ ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

120079614_1375710112637816_6315620028857839095_n.jpg

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай  хууль, Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”, Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалаар баталсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар”–ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтсийн даргын хамтран баталсан Багануур дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх ажлын удирдамж, төлөвлөгөөний дагуу 2020 оны 09 сарын 24-ний өдөр дүүргийн 3-р хороонд үйл ажиллагаа явуулдаг 138 дугаар цэцэрлэгт 10 хүний бүрэлдэхүүнтэй гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулан явууллаа.

Үнэлгээний баг бүрэлдэхүүн цэцэрлэгт тохиолдох магадлал, давтамжаас нь хамаарч аюулын зураглал гаргаж аюул тус бүрээр эрэмбэлэн хүний гоц халдварт өвчний эрсдэл дунд, үер, обьектын гал түймэр,  газар хөдлөлтийн эрсдэл их гэж тодорхойлогдлоо. Эрсдэл их гарсан аюулт үзэгдлүүд дээр эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг ярилцаж санал сэтгэгдэлүүдээ тусгаж гамшиг аюулт үзэгдлийн ялгааг ойлгож өөрсдийн эд хөрөнгөө авран хамгаалах, чадавхиа дээшлүүлэх талаар мэдэгдэхүүнтэй боллоо.

scroll to top