ГАМШГААС ХАМГААЛАХ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНД СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

123169386_985712105241246_8149635800135488850_n-1.jpg

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.19 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/35, дүүргийн Засаг даргын А/352 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулахтай холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнд танхимын сургалтыг зохион байгууллаа. Сургалтад дүүргийн Онцгой комиссын 23 гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, ААНБ-аас 27 байгууллагын нийт 50  удирдах бүрэлдэхүүн хамрагдлаа.

Дүүргийн Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүнд НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга дэд хурандаа Э.Эрдэнэбаатар гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, дүүргийн онцгой комисс, алба, мэргэжлийн ангийн үүрэг, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн шалгуур үзүүлэлтийн чиглэлээр сургалтыг явууллаа.

scroll to top