Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, ДЗМОУБ-ын Багануур орон нутгийн хөтөлбөртэй хамтран баталсан удирдамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад БЭЛЭН БАЙ гамшгаас хамгаалах анхан шатны сургалтыг зохион байгуулж эхэллээ.
Сургалтын зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гамшгаас хамгаалах анхан шатны сургалтыг хүртээмжтэй хүргэх, гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлын чанарыг сайжруулахад чиглэсэн бөгөөд эхний ээлжийн сургалтанд дүүргийн Ерөнхий боловсролын Боловсрол цогцолбор сургуулийн ахлах ангийн 50 сурагч хамрагдлаа. Цаашид энэхүү сургалт нь 1000 иргэн, 1000 хүүхдэд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.