ШААРДЛАГАГҮЙ ТОХИОЛДОЛД ГЭРЭЭС ГАРАХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА

124462561_2763495953923334_8071972841719100786_n.jpg

Хөл хориог чангатгах чиглэлээр үүрэг өгч, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, ЗДТГ, хороод, хэсгийн ахлагч нарын бүрэлдэхүүнтэйгээр иргэдэд анхааруулга өгч, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх талаар хяналт, шалгалт хийж байна.

Багануурчууд, иргэд та бүхэн албан хаагчдын тавьж буй шаардлагад хүндэтгэлтэй хандаж, өөрийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин, шаардлагатай тохиолдолд гэрээс гарахаар бол хувийн бичиг баримтаа биедээ авч явна уу…

Та бид энэ аюулт өвчнөөс өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалж, хамтдаа эв санааны нэгдэлтэй байж даван туулж чадна.

scroll to top