Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

images.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

  Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 27-ноос нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна.

          Иймд малчид, иргэд та бүхэн малын бэлчээрлэлтэд анхаарч, малаа ойр бэлчээрлүүлэх, бага насны хүүхдийг мал хариулгад явуулахгүй байх, малтайгаа уруудах, шуурганд төөрөхөөс урьдчилан сэргийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхдийг хараа хяналтгүйгээр орхихгүй, гадагш явуулахгүй байх, жолооч нар шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд зорчихгүй байх, зорчихоор бол тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг онцгойлон анхааруулж байна.
         Мөн тог цахилгаан тасрах, гал түймрийн эрсдэл гардаг тул иргэд та бүхэн өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.
scroll to top