БАГАНУУР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС 2021 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

139463431_127196349226965_2280554276985085847_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Онцгой байдлын албаны бие бүрэлдхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай А/308, Нийслэлийн Онцгой байдлын газар, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2021 оны сургуулийн жилд сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай А/01 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  2021 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагааг Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Н.Нямхорлоо нээж, 2021 онд Онцгой байдлын албаны дэвшүүлсэн зорилтыг танилцуулж, сургуулийн жилийн хүрээнд онолын мэдлэгт тулгуурласан дадлага олгох, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал, цэрэгжилт, жагсаалч байдал, бие бялдар-сэтгэлзүйн бэлтгэлийг нэмэгдүүлэх талаар үүрэг чиглэл өгч, сурлагын өндөр амжилт хүслээ.

scroll to top