КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР, ДЭЛГҮҮР, СУПЕРМАРКЕТ, ХҮНСНИЙ ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВ ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ДАГНА УУ

6xmcqunkwi4nw2fxl6c9cavtv8t1ajrcl2fjtx7bdc0.jpg

Олон нийтийн үйлчилгээний газруудад орох, гарах хаалганы ойролцоо хэсгүүд, хаалганы бариул, шатны бариул, цахилгаан шат, цахилгаан шатны товчлуур, урсдаг шатны бариул зэрэг бохирдол ихтэй үйлчлүүлэгчдийн хамгийн их хүрэлцдэг гадаргууг 3 цаг тутамд арчина.

☑️ Цонхыг 2 цаг тутамд нээж агаар сэлгэх.

☑️ Өдөр бүр хаасны дараа шал, тааз зэрэг хатуу гадаргууд чийгтэй цэвэрлэгээ хийсний дараа 0.015%-ийн жавелионы уусмалаар арчих эсвэл шүршинэ.

☑️ Шүршиж халдваргүйжүүлэлт хийснээс хойш 1 цагийн дараа чийгтэй цэвэрлэгээ хийнэ. Олон нийтийн газрууд гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай бодис байршуулсан байна.

☑️ Үйлчилгээний төв бүр ажилчид болон үйлчлүүлэгчдийн гар угаах нөхцлийг бүрдүүлсэн байна.

scroll to top