“АЮУЛГҮЙ ӨРХ, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна

140196322_739692126663841_6286230000210651552_n.jpg

Гал түймрийн аюулд аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө өртөхөөс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг болзошгүй аюул, осол эндэгдлээс хамгаалах, эцэг, эх, асран хамгаалагч нарын хариуцлагыг дээшлүүлэх, мөн Коронавируст /Ковид-19/ халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор АЮУЛГҮЙ ӨРХ, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ нэгдсэн арга хэмжээг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, ДЗМОУБ Багануур Дэлхийн Зөн орон нутгийн хөтөлбөртэй хамтарсан удирдамжийг боловсруулан батлуулсан.

Тус удирдамжийн хүрээнд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Онцгой байдлын хэлтэс, ГТУА-64 дүгээр ангийн дэслэгч Тэмүүжин салааны захирагчтай 2 дугаар салааны бие бүрэлдэхүүн дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын ажлын албатай хамтран хөдөлгөөнт ухуулга сурталчилгааг зохион байгуулж, ДЗМОУБ Багануур Дэлхийн Зөн орон нутгийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хорооны 80 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх гарын авлага, гар ариутгах саван, амны хаалтыг тарааж ажиллалаа.

scroll to top