ИРГЭДИЙГ БАТАЛГААГҮЙ ЗАМ, ГАРАМААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

184670332_1181159275677229_5699654638010618588_n-1.jpg

Өнөөдөр /2021.05.11/ Багануур дүүргийн 4-р хороо Дивизийн гарам Хэрлэн голд авто машин живж байна гэсэн дуудлага дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн аврах бүрэлдэхүүн хүрэлцэн очиход Nissan маркын авто машин живсэн байдалтай байсныг цаг алдалгүй аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж машинд байсан 41 настай эрэгтэй, 42 эмэгтэй амь насыг нь авран хамгаалж ажиллалаа. Түүнчлэн автомашиныг голоос гаргаж аюулгүй газар байрлууллаа.

 

scroll to top