ДҮҮРГИЙН ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ДАЛАНГ СЭРГЭЭН ЗАСАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

201067921_542231500478670_521246310879774892_n.jpg

Багануур дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай А/144, Онцгой комиссын 03 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус зайлуулах шугам, авто замын доогуурх ус гадагшлуулах сувгийн ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангах, болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуд ажиллаж байна.

scroll to top