УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА

211754107_600630974676435_6799720632842140508_n.jpg

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/457 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 07 дугаар сарын 04-ны өдөр Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл хүүхэд, залуучуудын хэлтэстэй хамтран Хэрлэн голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж голын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг 178 иргэнд хүргэж /том хүн-120, хүүхэд-58/, 85 ширхэг тараах материал тарааж, голын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 42 автомашиныг холдуулж, хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, дуут сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэн ажиллаж байна.

scroll to top