Хэрэв таны хүүхдэд ковид-19 халдварын шинж тэмдэг илэрвэл дараах арга хэмжээг авахыг зөвлөж банйа

211145242_1338996849849027_7430573735142421064_n-081355-776572971.jpeg

Хэрэв таны хүүхдэд ковид-19 халдварын шинж тэмдэг илэрвэл дараах арга хэмжээг авахыг ЭМЯ-наас зөвлөж байна. Хамгийн түрүүнд өрхийн эмчид мэдэгдэн, тусламж авах мөн 119 дугаарт хандан зөвлөгөө авч болно. Мэдээж гэртээ халдвар хамгааллын дэглэм сахих, маск тогтмол зүүх, гарыг нь тогтмол угаалгаж, халуун бүлээн шингэн зүйл уулгахыг зөвлөж байна.

КОВИД-19 хүүхдэд нөлөөлдөг үү?

Энэ бол шинэ вирус бөгөөд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж байгааг эрдэмтэд судалсаар байна. Ахмад настай эсвэл суурь өвчтэй хүмүүс илүү хүнд өвдөх магадлалтай боловч аль ч насны хүмүүс халдвар авч, вирус дамжуулах боломжтой гэдгийг бид бүгд мэдэж байх ёстой.

Хүүхэд, өсвөр насныханд тохиолдож буй ховор боловч ноцтой эрсдэл бүхий “Олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж” нь КОВИД-19-тэй холбоотой байж болзошгүй гэж дээр дурдсан. Энэхүү хам шинжтэй хүүхдэд байнга халуурах, тууралт гарах, нүд улайх, хавдах, уруул улаан хүрэн болох, гар, хөл мөч сулрах, хоол боловсруулах эрхтний эмгэгшил үүсэх, эрхтнүүдэд цусан хангамж багасах, цусны даралт буурах болон бусад үрэвслийн шинж тэмдгүүд гарсан байна.

Эдгээр шинж тэмдэг бүхий хүүхдийн ихэнх нь КОВИД-19-д илүү өртөмтгий болох нь харагдсан ч халдвар энэ нөхцөлийг өдөөж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Одоогийн байдлаар эдгээр тохиолдол ихэвчлэн Хойд Америк, Европ тивд бүртгэгдсэн байна. Энэ хам шинж дэлхийн бусад хэсэгт бүртгэгдсэн эсэхийг бид одоогоор мэдэхгүй, хараахан сайн судлагдаагүй байна. Ийм шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдэд эмнэлгийн тусламжийг эрт үзүүлэх шаардлагатай. Эрт оношилж, эмчлэх нь нэн чухал бөгөөд ихэнх тохиолдолд үрэвслийн эсрэг эмчилгээ үр дүнтэй  байжээ.

КОВИД-19-ийн халдварын дэгдэлтийг хянах сэргийлэх арга хэмжээ болох хөл хорио тогтоох, сургууль хаах, хүн хоорондын зай барих зэрэг арга хэмжээ нь хүүхдүүдэд харилцан адилгүй нөлөөлөх хандлагатай байна. Хүүхдэд үзүүлэх сөрөг үр дагавраас аль болох урьдчилан сэргийлэх, багасгахад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.

Хэрэв миний хүүхдэд КОВИД-19 халдварын шинж тэмдэг илэрвэл юу хийх вэ?

Эмнэлэгт хандах шаардлагатай, гэхдээ ханиалгах, халуурах зэрэг КОВИД-19-ийн шинж тэмдэг нь элбэг тохиолддог ханиад, томуутай адилхан гэдгийг санаарай.

Гарын болон амьсгалын замын эрүүл ахуйн заавар, дэглэмийг мөрдөж, гараа тогтмол угааж хүүхдээ бусад вирус, бактерийн гаралтай өвчин эмгэгээс хамгаалаарай.

Ханиад, томуу гэх мэт амьсгалын замын бусад халдварын нэгэн адил шинж тэмдэг танд болон таны хүүхдэд илэрвэл эртхэн эмнэлэгт хандаж, бусдад тараахаас сэргийлэхийн тулд олон нийтийн газар (ажлын байр, сургууль, нийтийн тээвэр) явахаас зайлсхийгээрэй.

scroll to top