УСНААС ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ХОНОГОО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

210077779_976119233164523_6551906399267547335_n.jpg

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 19:05 цагт Хэрлэн гүүрний дээрээс голд хүн урслаа гэсэн дуудлага ирсэний дагуу хэлтсийн орлогч, хошууч Г.Батжаргалаар ахлуулсан 14 алба хаагч, 2 завь, 2 автомашин, 2 мотоцикл, багаж хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг 4 дэх өдрөө зохион байгуулан ажиллаж байна.

Хэрлэн гүүрнээс Төв аймгийн Баяндэлгэр сумын Хөх дэл хүртэл 40 км газарт 40-50 удаагийн шумбалтыг хийж эрэн хайх аврах ажиллагаа үргэлжлүүлж байна.

Гол усны түвшин олон жилийн дунджаас их байгаа тул иргэд та бүхэн:

  • Голын эргээр аялж зугаалахгүй байх
  • Архи согтууруулах ундаа уусан үедээ бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх
  • Баталгаагүй зам гарц, гүүрээр гол гатлахгүй байхыг

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

scroll to top