ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮГНЭЛТ ГАРГАХ ЖУРМЫГ БАТАЛЛАА

download.png
UNDSEN1-6wp002rf41xlxr2t9bxpa9f750qsgesk8ea9jpb15xc-6xfxly1lfo3pzykta12r6rxwwnxq4dk8z2nzstkyh4w-6ynluejx29j40lt5ar0titihhqxb636jq00fplencxs-6zc6xb39qxfzljtwnhz9xhrtpq27i0d90qchgmmmi4g.jpg

ОБЕГ-ын даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар “Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журам”-ыг баталлаа.

Журмаар аж, ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирүүлсэн хүсэлт, холбогдох баримт бичгийн дагуу гал түймрийн улсын улсын хяналтын /ахлах/ байцаагчийн шалгалтын дүнг үндэслэн Галын аюулгүй байдлын дүгнэлтийг гал түймрийн онц аюултай барилга байгууламжид 1 жилийн хугацаатай, гал түймрийн аюултай нэгдүгээр зэргийн барилга байгууламжид 2 жилийн хугацаатай, гал түймрийн 2, 3 дугаар зэрэглэлийн барилга байгууламжид 3 жилийн хугацаатай гаргахаар тусгасан байна.

Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргахад аж, ахуйн нэгж, байгууллага нь хүсэлт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барилга байгууламжийг ашиглалтад оруулсан тухай Улсын комиссын дүгнэлт, иргэн нь хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, түрээсийн барилга байгууламж бол гэрээ зэргийг тухайн нутаг дэвсгэрийн Онцгой байдлын байгууллагад хүргүүлж, дүгнэлт гаргуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top