Газар хөдлөлтийн үед анхаарах зүйлсийг өрх, иргэд та бүхэнд хүргэж байна

89454898_110360497249953_8788030960571514880_n.jpg

Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2021-07-22 09:12:51 Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.34 106.92 Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.2 Болсон газар : Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрын зайнд боллоо.

Дараах зүйлсийг анхаарна уу.

1.Тайван бай, үймж сандрах хэрэггүй.

2. Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.

3.Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээхБат бөх ширээн доогуур орох

4.Цонхноос хол байх.

5.Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх.

6.Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй багаГазар хөдлөх үед гадна байгаа бол Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох

7.Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэгггүй.

8.Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох.

9.Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх.

10.Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалах, Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй.

11. Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжилох

scroll to top