Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Бүх нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 градус, Алтайн  өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи хойноос 6-11 м/с, 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 6, 8-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7, 9-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 6-нд нутгийн зарим газраар 13-15 м/с, бусад хугацаанд говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст өдөртөө бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд 8х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 11:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 11:20 цагт  очиж 15 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн “Задгай”-д 3 давхар барилгын гадна дулаалгын хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 12:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан  12:44 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 13:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 13:33 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 21:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайг 2 км зам туулан 21:35 цагт очиж, 6 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд 6х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 00:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км зам туулан 00:35 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top