БАГАНУУР ДҮҮРГИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ САЙН ДУРЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛЛАА

245267898_408841157491676_7499710817462248999_n.jpg

Дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 2021 оны 10-р сарын 15-ны өдөр Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, бүлгийн гишүүдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед хэрэглэгдэх хувцас, багаж хэрэгслийг гардуулж өглөө.

Үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Т.Отгонболд, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Гансэлэм, Онцгой байдлын хэлтсийн дарга Г.Батжаргал нар оролцлоо.

Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, гишүүд нь дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдах бөгөөд орон нутагт гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үед эрин хайх, аврах хор уршгийг арилгах, гамшгийн дараах хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх зэрэг үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй юм.

scroll to top