БАГАНУУР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЖ БАЙНА

245350188_395141878821590_8140103205570296461_n.jpg

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр хорооллын айл өрхүүдийн галлагаанаас үүдэлтэй болзошгүй гал түймрийн аюул, угаарын хийн хордлогод хүний амь нас өртөхөөс урьдчилан сэргийлэх, мөн хүүхдийг болзошгүй аюул, осол, эндэгдлээс хамгаалахад эцэг эх, асран хамгаалагч нарын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын хэлтсээс төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж байна.Хяналт шалгалтаар айл өрхүүдийн цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдал алдагдсан, олон залгуур гэмтэлтэй, яндангийн залгаа буруу, үнс нурмаа ил задгай асгадаг, пийшин зуухны амны доор металл хуудас байршуулаагүй, угаар мэдрэгч ажиллагаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрч байна.

Иймд,-Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх-Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)

-Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх

– Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих

– Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхГаллагааны үе эхлэхээр угаартах эрсдэл ихэсдэг тул Яндангаа хөөлөх

– Зөв галлагааг мөрдөх– Зуухны бүрэн бүтэн байдлыг хангах– Агааржуулалтыг тогтмол хийхийг онцгойлон анхааруулж байна.

scroll to top