Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж

250566256_281408287321615_4375944614760003211_n.jpg

Улсын хэмжээнд он гарсаар гал түймрийн 2469 удаагийн дуудлага бүртгэгдэж, 59 иргэн өртөж нас барсан байна. Үүний 45 нь том хүн, 14 нь бага насны хүүхэд байгаа юм.

Иймд иргэд та бүхэн  гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэн дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна.

–Үнс нурмаа ил задгай асгахгүй байх

–Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хараа хяналтгүй орхихгүй байх

–Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх (шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)

–Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх

–автомашины зогсоол, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх

–Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин орох, гарах гарцыг бөглөж автомашинаа байрлуулахгүй байх

–Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих

–Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

scroll to top