Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул зам товчлох , цаг хожих зэргээр мөсөн мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэрэмжлүүлэг: Гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
