БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

20211217_122610ЗАССАН.jpg

          Нийслэлийн Багануур дүүргийн  Засаг дарга бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлийн даргын баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлөөс 2021 онд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөөий биелэлтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн 2021 оны 12-р сарын 16-ны өдөр  дүүргийн 1,2,3,4,5-р хорооны хөгжлийн бэрхшээлтэй 50 айл өрхүүдэд  галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж заавар зөвлөмж өгч ажиллалаа.

      Тус үзлэг шалгалтаар

  1. Цахилгаан хэлхээний дүрэм зөрчигдсөн-6
  2. Үнс, нурмаа ил задгай асгасан-2
  3. Пийшин зуух, яндангийн гэмтэлтэй-3
  4. Гэр, байшин хоорондын зай зөрчигдсөн-4
  5. Гал унтраах автомашин маневирлах боломжгүй гудамж -4

Үзлэг шалгалтанд нийт хөгжлийн бэрхшээлтэй 50 айл өрх хамрагдахаас 32 айл өрх хамрагдсан бөгөөд 37 зөрчил дутагдал илэрснээс газар дээр нь арилгах боломжтой 9 зөрчил дутагдалыг арилгуулж, хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор пийшин зуух, яндангийн цонолт, галын аюулгүй байдыг хангах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх 2 төрлийн тараах материалыг 87 ширхэгийг тарааж, ард иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, хог хаягдал болон хашааныхаа өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг анхаарууллаа.

scroll to top