Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын айл өрхийн байшингийн дээврийн хэсэг, гэр, хогийн суваг шатсан дуудлага нэмэгдэж байгаа нь иргэд гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлийг дагуулж байна.
Тухайлбал Өчигдөр /2023.01.25/ 22:55 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Төвийн гудамжинд 3×4 метр хэмжээтэй байшинд гал гарч бүрэн тархан дэлгэрснийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн бүрэлдэхүүн унтрааж ажилласан .
Уг гал түймэрт 44-58 насны 3 иргэн өртөж нас барж, 47 настай эрэгтэй түлэгдэлтэй байсныг ЯТТТ-103-ийн эмчид тус тус хүлээлгэн өгч ажиллав.
Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, гэр орон байрны аюулгүй байдлыг хангаж, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настныг харгалзах хүнгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
