СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАГШ НАР СУРГАГЧ БАГШААР БЭЛТГЭГДЛЭЭ

327800394_492072593005681_8716529656606459166_n.jpg

 Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Дэлхийн Зөн-Монгол” ОУБ-ын Багануур орон нутгийн хөтөлбөр,  Улаан загалмайн хороотой хамтран гамшгийн эрсдэлийн бууруулах, гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх,  дэмжлэг үзүүлэх, хүний амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг болзошгүй гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн сургуулийн өмнөх боловсролын багш нарт БЭЛЭН БАЙ сургалтын багцаар сургагч багш бэлтгэх сургалтыг 2023 оны 01 дүгээр сарын 26,27-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа.

Сургалтыг Онцгой байдлын хэлтсийн Ангиллын сургалт сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, ахмад П.Одонтуяа, Улаан загалмайн хорооны дарга Л.Хонгорзул нар батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу нийт 16 цагийн танхим болон дадлага сургуулийг явууллаа. Багануур ОНХ-ийн зүгээс сургагч багшаар бэлтгэгдсэн багш нарын сургалтад ашиглах хэрэглэгдэхүүн, сургалт зохион байгуулах тохилог орчноор ханган амжилттай зохион байгууллаа.

Тайлбар байхгүй.
scroll to top